MSE
Бусад мэдээ
Зах зээл

8-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-08-10

Өнөөдрийн арилжаагаар 1,385,233 ширхэг үнэт цаасыг нийт 441,891,603.17 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 430,166,045 төгрөгийн үнийн дүн бүхий 1,327,745 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Нако түлш" ХК (NKT+12.50%) болон "Хай би ойл" ХК (HBO +10.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Булган ундрага" ХК (BUN -13.21%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -10.34%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 57,488 ширхэг нэгж эрхийг нийт 11,725,557 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.35 хувиар буурч, 34236.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,336,265,004,793.73 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ