MSE
Бусад мэдээ
Зах зээл

8-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-08-06

Өнөөдрийн арилжаагаар 3,618,894 ширхэг үнэт цаасыг нийт 456,522,601 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 442,208,927 төгрөгийн үнийн дүн бүхий 3,552,862 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Адуун чулуун" ХК (ADL+15.00%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" ХК (MRX -6.35%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -5.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 66,031 ширхэг нэгж эрхийг нийт 14,213,674 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 3.07 хувиар өсөж, 33943.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,332,233,301,057 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ