MSE
Бусад мэдээ
Зах зээл

7-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-07-26

Өнөөдрийн арилжаагаар 1,045,470 ширхэг үнэт цаасыг нийт 423,444,833.28 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 418,406,636.28 төгрөгийн үнийн дүн бүхий 1,024,997 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Оллоо" ХК (OLL+15.00%) болон "Авто импекс" ХК (AOI +6.45%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс ложистикс" ХК (ETR -11.95%) болон "Монгол савхи" ХК (UYN -9.68%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 20,471 ширхэг нэгж эрхийг нийт 4,838,197 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 2 ширхэг үнэт цаас 200,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.71 хувиар буурч, 32314.71 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,913,211,356,931.56 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ