7-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Энэ өдөр нийт 252,237,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 209,837,142 төгрөгийн үнийн дүн бүхий 607,075 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.
Үүнээс Авто зам ХК (AAR +14.95%), ЛэндМН ББСБ ХК (LEND +14.51%), Монгол нэхмэл ХК (MNH +7.20%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -14.72%), Материалимпекс ХК (MIE -14.00%), Женко тур бюро ХК (JTB -7.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,182 ширхэг нэгж эрх 2,399,913 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 400 ширхэг бонд 40,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 252,237,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.04% хувиар өсч, 36,902.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,903,575,521,727 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ