MSE
Бусад мэдээ
Зах зээл

7-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-07-06

Өнөөдрийн арилжаагаар 366,485 ширхэг үнэт цаасыг нийт 1,563,029,865.83 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 132,646,755.83 төгрөгийн үнийн дүн бүхий 338,317 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бөөний худалдаа" ХК (BHL+15.00%) болон "Тав" ХК (TAV +14.81%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" ХК (MBW -4.39%) болон "УБ-БҮК" ХК (BUK -3.94%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 23,168 ширхэг нэгж эрхийг нийт 5,803,110 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5,000 ширхэг үнэт цаасыг 500,000 доллараар арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.26 хувиар буурч, 32990.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,792,701,294,045.54 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ