7-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Энэ өдөр нийт 291,460,136 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 159,702,613 төгрөгийн үнийн дүн бүхий 312,258 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.
Үүнээс Улсын их дэлгүүр ХК (UID +7.39%), Таван толгой ХК (TTL +5.80%), Мандал Ирээдүйн Өсөлт (MFG +5.70%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монголын цахилгаан холбоо ХК (MCH -8.33%), Дархан нэхий ХК (NEH -4.81%), Үндэсний хувьчлалын сан (XOC -2.21%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 71,638 ширхэг нэгж эрх 31,757,523 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,000 ширхэг үнэт цаас 100,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 291,460,136 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.79% хувиар өсч, 37,339.36 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,992,534,975,852 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ