7-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Энэ өдөр нийт 5,551,831,441 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 2,240,178,794 төгрөгийн үнийн дүн бүхий 12,401,199 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.
Үүнээс Монгол нэхмэл ХК (MNH +14.93%), Гермес центр ХК (HRM +11.64%), Улсын их дэлгүүр ХК (UID +10.55%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ремикон ХК (RMC -13.79%), Монгол алт ХК (ERS -9.20%), Крипто Үндэстэн ХК (CNF -4.03%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 16,281 ширхэг нэгж эрх 10,702,647 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 450 ширхэг үнэт цаас 45,000,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 30,055 ширхэг үнэт цаас 3,005,150,000 төгрөгөөр,
Багцын арилжаанд 7600 ширхэг үнэт цаас 250,800,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 5,551,831,441 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.48% хувиар өсч, 36,682.11 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,951,464,722,935 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ