MSE
Бусад мэдээ
Зах зээл

7-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-07-02

Өнөөдрийн арилжаагаар 611,007 ширхэг үнэт цаасыг нийт 140,753,501 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 124,207,567 төгрөгийн үнийн дүн бүхий 547,517 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Женко тур бюро" ХК (JTB+11.38%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +6.80%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Махимпекс" ХК (MMX -10.39%) болон "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK -5.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 63,490 ширхэг нэгж эрхийг нийт 16,545,934 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.3 хувиар буурч, 33320.99 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,775,603,827,396 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ