MSE
Бусад мэдээ
Үйл явдал

685 САЯ ТӨГРӨГИЙН ЗГҮЦ АРИЛЖЛАА

2015-05-26

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 5 сарын 26-ний өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 6,850 ширхэг ЗГ-ын богино болон урт хугацаат үнэт цаас арилжигдлаа.

Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 5 дугаар сарын 26-ний өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, жилийн 15.75% хүүтэй, 6,709 ширхэг, 3 жилийн хугацаатай жилийн 16.875% хүүтэй 141 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга тус тус ирж 685 сая төгрөгний гүйлгээ хийгдсэн байна. Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа.

Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.

№

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

"Голомт Секюритис ҮЦК" ХХК

5,080

2

"Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК

1,000

3

"Сикап ҮЦК" ХХК

635

4

"БиДиСек ҮЦК" ХК "

71

5

"Стандарт инвестмент ҮЦК" ХХК

30

6

"Тэнгэр капитал ҮЦК" ХХК

20

7

"Гаүли ҮЦК" ХХК

14

Нийт

6,850

Маркетинг, олон нийттэй харилцах алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ