6-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Энэ өдөр нийт 95,778,450,061 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 309,202,516 төгрөгийн үнийн дүн бүхий 570,617 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.
Үүнээс Монгол нэхмэл ХК (MNH +14.89%), Монгол савхи ХК (UYN + 14.35%), Мик холдинг ХК (MIK +11.39% ) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улсын их дэлгүүр ХК (UID -8.36%), Монос хүнс ХК (MFC -5.45%), Богд Банк ХК (BOGD -5.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 6,955 ширхэг нэгж эрх 3,399,703 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 588 ширхэг үнэт цаас 33,545,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг үнэт цаас 200,000 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц /64,000 тн/ дэгдэмхий бодис дунд коксжих нүүр 7,622,400 ам.доллар буюу 26,161,143,936 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 25 багц /160,000 тн/ дэгдэмхий бодис дунд коксжих нүүр 19,056,000 ам.доллар буюу 65,402,859,840 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 3 багц /19,200 тн/ эрчим хүчний нүүр 1,127,040 ам.доллар буюу 3,868,159,066 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 95,778,450,061 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -1.18% хувиар буурч, 37,031.08 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,992,848,468,449 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ