MSE
Бусад мэдээ
Зах зээл

6-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-06-18

Өнөөдрийн арилжаагаар 732,008 ширхэг үнэт цаасыг нийт 440,122,130.61 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 350,623,826 төгрөгийн үнийн дүн бүхий 584,472 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан хөвөн" ХК (DAH+11.39%) болон "Ариг гал" ХК (EER +6.06%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан зочид буудал" ХК (DZG -11.76%) болон "Монгол шуудан" ХК (MNP -11.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 147,325 ширхэг нэгж эрхийг нийт 29,560,695 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр, 210 ширхэг үнэт цаасыг 21,000 ам.доллараар арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.52 хувиар буурч, 31909.18 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,636,560,549,994 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ