MSE
Бусад мэдээ
Зах зээл

6-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-06-16

Энэ өдөр нийт 407,329,393 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 361,191,133 төгрөгийн үнийн дүн бүхий 2,324,532 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Дархан гурил тэжээл ХК (DAR +15.00%), Монголын хөгжил үндэсний нэгдэл ХК (HAM +15.00%), Монгол дизель ХК (MDZ +14.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Махимпекс ХК (MMX -8.29%), Гермес центр ХК (HRM -5.83%), Айтүүлс ХК (ITLS -3.52%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 59,315 ширхэг нэгж эрх 26,638,260 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 195 ширхэг үнэт цаас 19,500,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 407,329,393 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.2% хувиар өсч, 36,515.81 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,068,261,304,231 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ