MSE
Бусад мэдээ
Зах зээл

6-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-06-13

Энэ өдөр нийт 11,711,066,377 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 239,771,732 төгрөгийн үнийн дүн бүхий 638,161 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монноос ХК (MNS +14.94%), Бодь Даатгал ХК (BODI +12.49%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +10.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Цагаантолгой ХК (TSA -15.00%), Дархан нэхий ХК (NEH -3.50%), Монложистикс Холдинг ХК (MLG -2.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 7,934 ширхэг нэгж эрх 810,588 төгрөгөөр арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,848,000 юань буюу 10,650,366,720 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 242,550 ам.доллар буюу 820,117,337 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 11,711,066,377 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.44% хувиар буурч, 42,422.5 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,995,169,194,514 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ