6-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 17,927,170,172 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 370,623,659 төгрөгийн үнийн дүн бүхий 925,473 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Ариг гал ХК (EER +9.73%), Женко тур бюро ХК (JTB +7.20%), Монгол савхи ХК (UYN +6.29%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -14.80%), Монложистикс Холдинг ХК (MLG -9.65%), Хүрд XK (HRD -5.38%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 3 сангийн 4,225 ширхэг нэгж эрх 4,203,260 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 10 ширхэг үнэт цаас 998,200 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 304 ширхэг үнэт цаас 30,402,740 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 200 ширхэг үнэт цаас 20,000 ам.доллар (71,525,600₮)-оор,
Багцын арилжаагаар 103,848 ширхэг үнэт цаас 1,087,288,560 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2 багц 12,800 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 2,088,960 ам.доллар буюу 7,470,705,869 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 13,696,000 юань буюу 7,227,379,200 төгрөгөөр,
"Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 465,300 ам.доллар буюу 1,664,043,084 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 17,927,170,172 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.04%-иар буурч, 51,282.09 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,368,070,689,925 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ