MSE
Бусад мэдээ
Зах зээл

6-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-06-09

Өнөөдрийн арилжаагаар 294,984 ширхэг үнэт цаасыг нийт 141,929,340 төгрөгөөр арилжааллаа.

2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 125,063,273 төгрөгийн үнийн дүн бүхий 244,813 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH 14.96%), "Монгол Базальт" ХК (MBW +7.01%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB +5.74%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан хүнс" ХК (DHU -15.00%), "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH -13.04%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -8.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 50,171 ширхэг нэгж эрхийг 16,866,067 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 1.17 хувиар буурч, 34,483.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,897,476,530,067 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ