MSE
Бусад мэдээ
Зах зээл

6-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-06-02

Өнөөдрийн арилжаагаар 1,004,329 ширхэг үнэт цаасыг нийт 341,376,512 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 331,813,966 төгрөгийн үнийн дүн бүхий 969,577 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN+14.92%) болон "Айтүүлс" ХК (ITLS +9.78%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" ХК (RMC -14.81%) болон "Хөх ган" ХК (HGN -6.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 34,751 ширхэг нэгж эрхийг нийт 9,207,546 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр Хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаас 355,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 2 хувиар буурч, 34109.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,656,155,905,010 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ