MSE
Бусад мэдээ
Зах зээл

5-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-05-30

Энэ өдөр нийт 2,125,444,977 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 307,378,099 төгрөгийн үнийн дүн бүхий 1,169,166 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Өндөрхаан ХК (ONH +14.99%), Булигаар ХК (MBG +7.07%), Монгол шуудан ХК (MNP +6.99%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Могойн гол ХК (BDL -15.00%), Бодь Даатгал ХК (BODI -4.81%), Крипто Үндэстэн ХК (CNF -4.55%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 32,885 ширхэг нэгж эрх 12,854,798 төгрөгөөр,

-Хөрөнгөөр баталгаажсан 18,072 ширхэг үнэт цаас 1,805,212,080 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 2,125,444,977 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.06% хувиар буурч, 35,638.32 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,573,684,369,737 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ