MSE
Бусад мэдээ
Зах зээл

5-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-05-29

Энэ өдөр нийт 589,289,234 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 249,827,958 төгрөгийн үнийн дүн бүхий 608,392 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Дархан Хүнс ХК (DHU +15.00%), Мерекс ХК (MRX +14.29%), Инвескор ББСБ ХК (INV +7.18%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Жуулчин Дюти Фрий ХК (SUL -9.20%), Мон Бийф ХК (MBF -6.39%), Дорнод Худалдаа ХК (DES -2.94%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 52,914 ширхэг нэгж эрх 23,333,276 төгрөгөөр,

-Хөрөнгөөр баталгаажсан 3,200 ширхэг үнэт цаас 316,128,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 589,289,234 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.44% хувиар өсч, 35,659.85 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,534,036,699,608 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ