MSE
Бусад мэдээ
Зах зээл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-05-28

Өнөөдрийн арилжаагаар 5,687,986 ширхэг үнэт цаасыг нийт 1,827,389,204 төгрөгөөр арилжаалсан байнөа.

2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 452,124,357 төгрөгийн үнийн дүн бүхий 600,771 ши,рхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN+15.00%) болон "Авто импекс" ХК (AOI +13.46%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Түшиг Уул" ХК (TUS -14.76%) болон "Бодь Даатгал" ХК (BODI -7.13%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 81,795 ширхэг нэгж эрхийг нийт 21,113,047 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 2 ширхэг үнэт цаасыг 202,000 төгрөгөөр, компанийн багцын арилжаанд нийт 5,005,418 ширхэг үнэт цаасыг 1,353,949,800 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.9 хувиар өсөж, 34883.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,682,454,033,730 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ