5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 312,452,108 төгрөгийн үнийн дүн бүхий 793,712 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Э-Транс ложистикс XК (ETR +8.33%), Женко тур бюро ХК (JTB +8.17%), Сэндли ББСБ ХК (SEND +5.44%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол секюритиес ХК (MSC -15.00%), Айтүүлс ХК (ITLS -6.03%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -3.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 3 сангийн 19,751 ширхэг нэгж эрх 14,807,060 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 129 ширхэг үнэт цаас 10,470,840 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7 ширхэг үнэт цаас 697,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,051 ширхэг үнэт цаас 2,005,100 ам.доллар (7,170,297,753₮)-оор,
Багцын арилжаагаар 67,860 ширхэг үнэт цаас 644,670,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 488,400 ам.доллар буюу 1,746,533,052 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 9,216,000 юань буюу 4,855,910,400 төгрөгөөр,
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн 8 багц 7,248 тонн 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 23,775,904.32 ам.доллар буюу 85,023,347,125.44 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.06%-иар өсч, 50,745.15 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,311,148,142,617 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ