MSE
Бусад мэдээ
Зах зээл

5-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-05-24

Энэ өдөр нийт 1,460,966,346 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 1,379,971,857 төгрөгийн үнийн дүн бүхий 24,640,093 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улсын Их Дэлгүүр ХК (UID +12.22%), Богд Банк ХК (BOGD +4.85%), Түмэн Шувуут ХК (TUM +3.86%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол Алт ХК (ERS-11.46% ), Талх Чихэр ХК (TCK -8.70%), Хөвсгөл Алтан Дуулга ХК (ADU -5.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 19,702 ширхэг нэгж эрх 9,962,789 төгрөгөөр,

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 712 ширхэг бонд 71,031,700 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 1,460,966,346 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТОП-20 индекс 0.35% хувиар өсч, 35,983.88 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,499,200,496,041 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ