MSE
Бусад мэдээ
Зах зээл

5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-05-13

Өнөөдрийн арилжаагаар 1,518,508 ширхэг үнэт цаасыг нийт 199,636,822 төгрөг болон 285 доллароор арилжаалсан байна.

2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 29 хувьцаат компанийн 186,609,742 төгрөгийн үнийн дүн бүхий 1,473,270 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN+14.98%) болон "Гермес центр" ХК (HRM +7.75%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс ложистикс" ХК (ETR -10.61%) болон "Эрдэнэс таван толгой" ХК (ETTD -5.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 45,235 ширхэг нэгж эрхийг нийт 13,027,080 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаасыг 285 доллароор арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.05 хувиар буурч, 35504.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,649,105,251,619 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ