MSE
Бусад мэдээ
Зах зээл

5-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-05-10

Өнөөдрийн арилжаагаар 813,632 ширхэг үнэт цаасыг нийт 568,262,040.4 төгрөгөөр арилжаалсан байна.

2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 541,561,588 төгрөгийн үнийн дүн бүхий 752,595 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Увс хүнс" ХК (HUN +15.00%), "Булган ундрага" ХК (BUN +11.26%), "Хасу-Мандал" ХК (HSR +6.25%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард кредит ББСБ" ХК (ADB -5.48%), Монголын хөгжил үндэсний нэгдэл ХК (HAM -3.95%) болон "Айтүүлс" ХК (ITLS -3.38)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 60,993 ширхэг нэгж эрхийг 14,965,418 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 44 ширхэг үнэт цаас 11,735,034.4 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс -0.56% хувиар буурч, 36,381.27 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,071,989,765,458 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ