MSE
Бусад мэдээ
Зах зээл

5-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-05-10

Энэ өдөр нийт 693,918,911 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 451,813,975 төгрөгийн үнийн дүн бүхий 1,267,431 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Увс чацаргана ХК (CHR +10.50%), Махимпекс ХК (MMX +7.37%), Силикат ХК (SIL +5.30%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -14.83%), Женко тур бюро ХК (JTB -12.91%), Хэрлэн Хивс ХК (HRL -12.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 40,663 ширхэг нэгж эрх 31,037,896 төгрөгөөр,

-Хөрөнгөөр баталгаажсан 1,032 ширхэг үнэт цаас 103,067,220 төгрөгөөр,

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар1,080 ширхэг бонд 108,000,000 төгрөгөөр ширхэг үнэт цаас төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 693,918,911 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.56% хувиар буурч, 37248.97 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,863,001,072,673 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ