MSE
Бусад мэдээ
Зах зээл

5-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-05-08

Энэ өдөр нийт 2,323,735,181 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 481,477,058 төгрөгийн үнийн дүн бүхий 1,277,584 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 31 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Ар баянхангай ХК (ABH +15.00%), Өндөрхаан ХК (ONH +14.93%), ЛэндМН ББСБ ХК (LEND +6.56%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бөхөг ХК (BHG -14.95%), Увс чацаргана ХК (CHR -14.82%), Монгол шевро ХК (MVO -7.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,232 ширхэг нэгж эрх 5,856,123 төгрөгөөр,

-Хөрөнгөөр баталгаажсан 32 ширхэг үнэт цаас 3,200,000 төгрөгөөр,

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8,332 ширхэг бонд 833,198,000 төгрөгөөр

-Багцын арилжаагаар 188,680 ширхэг үнэт цаас 1,000,004,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 2,323,735,181 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.67% хувиар буурч, 37670.96 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,921,805,973,244 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ