4-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 52,522,924,824 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 936,336,126 төгрөгийн үнийн дүн бүхий 1,525,566 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Дархан хөвөн ХК (DAH +15.00%), Хөсөг трейд ХК (HSG +14.96%), Түшиг Уул ХК (TUS +6.15%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -10.63%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -10.40%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -7.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 2,934 ширхэг нэгж эрх 2,642,625 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 101 ширхэг үнэт цаас 10,100,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 345 ширхэг үнэт цаас 34,500 ам.доллар (123,188,805₮)-оор,
Багцын арилжаагаар нийт 498,055 ширхэг үнэт цаас 620,078,475 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,420,800 ам.доллар буюу 12,214,616,352 төгрөгөөр,
"Энержи ресурс" ХХК-ын 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,224,000 юань буюу 6,355,135,360 төгрөгөөр,
"Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 465,300 ам.доллар буюу 1,661,442,057 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,537,600 ам.доллар буюу 16,202,362,944 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 4,032,000 ам.доллар буюу 14,397,022,080 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 52,522,924,824 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -0.41%-иар буурч, 50,093.3 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,941,552,671,183 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ