4-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 73,620,927,364 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 423,905,513 төгрөгийн үнийн дүн бүхий 1,142,410 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Монгол секюритиес ХК (MSC +15.00%), Оллоо ХК (OLL +11.11%), Гермес центр ХК (HRM +9.67%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT -15.00%), Монгол шевро ХК (MVO -10.57%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -8.32%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 9,199 ширхэг нэгж эрх 2,188,898 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 4,940 ширхэг үнэт цаас 487,779,100 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 393 ширхэг үнэт цаас 39,300,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 4,032,000 ам.доллар буюу 14,397,102,720 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 5,651,200 ам.доллар буюу 20,178,796,352 төгрөгөөр,
"Энержи ресурс" ХХК-ын 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,160,000 юань буюу 6,308,608,000 төгрөгөөр,
"Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,752,300 ам.доллар буюу 6,256,955,133 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 7,148,800 ам.доллар буюу 25,526,291,648 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 73,620,927,364 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.14%-иар өсч, 50,299.35 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,959,589,961,995 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ