4-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 64,259,380,373 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 666,548,035 төгрөгийн үнийн дүн бүхий 1,092,736 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 33 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Тэнгэр Даатгал ХК (TGI +8.89%), Мерекс ХК (MRX +7.19%), Женко тур бюро ХК (JTB +4.45%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Оллоо ХК (OLL -10.00%), Гермес центр ХК (HRM -9.94%), Дархан хүнс ХК (DHU -8.65%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 37,047 ширхэг нэгж эрх 30,307,882 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 2,820 ширхэг үнэт цаас 280,649,940 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 14,500 ширхэг үнэт цаас 1,450,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 6,873,600 ам.доллар буюу 24,550,024,704 төгрөгөөр,
"Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 462,000 ам.доллар буюу 1,650,097,680 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,521,600 ам.доллар буюу 9,006,247,424 төгрөгөөр,
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,682,800 ам.доллар буюу 13,153,635,792 төгрөгөөр,
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,771,900 ам.доллар буюу 13,471,868,916 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 64,259,380,373 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.05%-иар буурч, 50,226.55 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,940,965,762,755 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ