MSE
Бусад мэдээ
Зах зээл

4-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-04-30

Өнөөдрийн арилжаагаар 1,447,615 ширхэг үнэт цаасыг нийт 556,371,368 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 376,946,890 төгрөгийн үнийн дүн бүхий 932,328 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN+14.96%) болон "УБ-БҮК" ХК (BUK +6.35%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC -15.00%) болон "Сор" ХК (SOR -10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 514,987 ширхэг нэгж эрхийг нийт 149,423,478 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 300 ширхэг үнэт цаасыг 30,001,000 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.16 хувиар өсөж, 36085.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,719,067,887,455 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ