MSE
Бусад мэдээ
Зах зээл

4-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-04-27

Өнөөдрийн арилжаагаар 9,923,996 ширхэг үнэт цаасыг нийт 2,748,555,538 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 2,685,762,120 төгрөгийн үнийн дүн бүхий 9,791,083 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол алт" ХК (ERS+14.96%) болон "Ган хийц" ХК (GHC +14.86%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC -15.00%) болон "Монгол шуудан" ХК (MNP -13.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 132,913 ширхэг нэгж эрхийг нийт 62,793,418 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.06 хувиар буурч, 35687.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,695,503,960,298 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ