MSE
Бусад мэдээ
Үйл явдал

4-Р САРЫН 27-НЫ АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-04-27

Энэ өдөр нийт 1,071,491,092 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 229,411,994 төгрөгийн үнийн дүн бүхий 927,413 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монголын цахилгаан холбоо ХК (MCH +14.84%), Женко тур бюро ХК (JTB +12.59%), Айтүүлс ХК (ITLS +12.42%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Азык ХК (ALD -13.62%), Шивээ овоо ХК (SHV -8.06%), Голомт Банк ХК (GLMT -6.93%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 65,938 ширхэг нэгж эрхийг 24,961,098 төгрөгөөр,

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,000 ширхэг бондыг 400,000,000 төгрөгөөр,

-Хөрөнгөөр баталгаажсан 150 ширхэг үнэт цаасыг 14,988,000 төгрөгөөр,

-Багцын арилжаанд нийт 321,704 ширхэг үнэт цаасыг 402,130,000 төгрөгөөр тус тус арилжаалав.

Энэ өдөр нийт 1,071,491,092 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.71% хувиар буурч, 37259.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,606,700,899,540 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ