MSE
Бусад мэдээ
Үйл явдал

4-Р САРЫН 25-НЫ АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-04-25

Энэ өдөр нийт 1,022,213,386 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 711,473,095 төгрөгийн үнийн дүн бүхий 955,172 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Өндөрхаан ХК (ONH +14.98%), Ар баянхангай ХК (ABH +14.89%), Азык ХК (ALD +14.72%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Айтүүлс ХК (ITLS -13.89%), Монгол секюритиес ХК (MSC -13.33%), Женко тур бюро ХК (JTB -11.39%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 37,550 ширхэг нэгж эрхийг 5,440,291 төгрөгөөр

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,053 ширхэг бондыг 305,300,000 төгрөгөөр тус тус арилжаалав.

Энэ өдөр нийт 1,022,213,386 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.41% хувиар буурч, 37227.65 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,689,061,693,283 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ