MSE
Бусад мэдээ
Зах зээл

4-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-22

Энэ өдөр нийт 97,261,745,489 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 550,460,024 төгрөгийн үнийн дүн бүхий 1,054,904 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Айтүүлс ХК (ITLS +7.62%), Хүрд XK (HRD + 6.73%), Тэнгэр Даатгал ХК (TGI +2.59%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -15.00%), Люкс занаду групп ХК (BAZ --14.96%), Адуун чулуун ХК (ADL -9.64%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 28,406 ширхэг нэгж эрх 28,778,065 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 57 ширхэг үнэт цаас 5,525,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 410 ширхэг үнэт цаас 40,998,010 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 4,150,400 ам.доллар буюу 14,838,925,120 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,608,000 юань буюу 6,613,148,160 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 471,900 ам.доллар буюу 1,687,184,070 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 багц 256,000 тонн 1/3 коксжих нүүрс 20,556,800 ам.доллар буюу 73,496,727,040 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 97,261,745,489 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.18%-иар өсч, 51,120.85 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,339,418,241,886 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ