4-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 84,554,755,666 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 1,202,038,193 төгрөгийн үнийн дүн бүхий 1,445,374 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хэрлэн Хивс ХК (HRL +15.00%), Хүрд XK (HRD +14.00%), Монгол керамик ХК (KEK +10.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Айтүүлс ХК (ITLS -8.10%), Монноос ХК (MNS -6.95%), Монгол шуудан ХК (MNP -6.49%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 23,268 ширхэг нэгж эрх 18,092,965 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 979 ширхэг үнэт цаас 90,255,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 977 ширхэг үнэт цаас 97,633,780 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 55 ширхэг үнэт цаас 5,500 ам.доллар (19,651,280₮)-оор,
Багцын арилжаагаар 610,000 ширхэг үнэт цаас 756,400,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 5,235,200 ам.доллар буюу 18,705,160,192 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,480,000 юань буюу 6,538,896,000 төгрөгөөр,
"Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 468,600 ам.доллар буюу 1,674,289,056 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 8,217,600 ам.доллар буюу 29,361,156,096 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 7,302,400 ам.доллар буюу 26,091,183,104 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 84,554,755,666 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.69%-иар өсч, 51,029.68 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,251,027,695,150 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ