4-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 82,280,249,856 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 445,338,199 төгрөгийн үнийн дүн бүхий 990,438 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Айтүүлс ХК (ITLS +13.43%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD +8.83%), Дархан нэхий ХК (NEH +6.17%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгео ХК (MOG -15.00%), Монгол нэхмэл ХК (MNH -14.94%), Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT -13.21%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 33,171 ширхэг нэгж эрх 18,001,169 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 2,222 ширхэг үнэт цаас 210,570,320 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаас 1,000,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 753 ширхэг үнэт цаас 75,300 ам.доллар (269,098,104₮)-оор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 11,008,000 ам.доллар буюу 39,339,069,440 төгрөгөөр,
"Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 468,600 ам.доллар буюу 1,674,626,448 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 4,038,400 ам.доллар буюу 14,431,949,312 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 7,244,800 ам.доллар буюу 25,890,596,864 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 82,280,249,856 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.15%-иар өсч, 50,681.02 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,165,597,342,893 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ