MSE
Бусад мэдээ
Зах зээл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-04-19

Өнөөдрийн арилжаагаар 651,916 ширхэг үнэт цаасыг нийт 246,755,793 төгрөгөөр арилжаалсан байна

2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 220,174,707 төгрөгийн үнийн дүн бүхий 610,172 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 2 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 20 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК (CUMN +4.54%), "Таван толгой" ХК (TTL +2.68%) болон "Талх чихэр" ХК (TCK +2.43%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" ХК (HGN -13.14%), "Монинжбар" ХК (MIB -13.04%) болон "Булган ундрага" ХК (BUN -10.18%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 41,729 ширхэг нэгж эрхийг 25,081,686 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 15 ширхэг үнэт цаас 1,499,400 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.02% хувиар буурч, 37,193.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,114,865,286,214 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ