4-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 34,848,558,531 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 426,279,802 төгрөгийн үнийн дүн бүхий 924,346 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хүрд XK (HRD +12.50%), Монложистикс Холдинг ХК (MLG +5.22%), Крипто Үндэстэн ХК (CNF +4.79%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Айтүүлс ХК (ITLS -11.83%), Гранд системс ХК (LOT -9.67%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA -7.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 52,240 ширхэг нэгж эрх 15,608,897 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 102 ширхэг үнэт цаас 9,400,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 380 ширхэг үнэт цаас 38,000 ам.доллар (135,783,880₮)-оор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,129,600 ам.доллар буюу 11,182,874,496 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,224,000 юань буюу 6,407,209,600 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,665,600 ам.доллар буюу 16,671,401,856 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 34,848,558,531 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.14%-иар буурч, 50,603.08 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,192,852,463,258 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ