MSE
Бусад мэдээ
Зах зээл

4-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-04-17

Энэ өдөр нийт 416,405,701 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 382,790,823 төгрөгийн үнийн дүн бүхий 2,338,293 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улаансан ХК (UNS +14.99%), Хишиг уул ХК (HSX +14.98%), Хот девелопмент ХК (SDT +14.98%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК (ERDN -5.20%), Гермес центр ХК (HRM -3.98%), Монгол Базальт ХК (MBW -3.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 52,278 ширхэг нэгж эрх 33,614,878 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 416,405,701 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.98% хувиар өсч, 35969.64 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,430,809,661,954 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ