4-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 9,907,648,322 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 59 хувьцаат компанийн 520,682,355 төгрөгийн үнийн дүн бүхий 1,117,024 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Материалимпекс ХК (MIE +14.29%), Монгол шуудан ХК (MNP +12.65%), Бодь Даатгал ХК (BODI +11.38%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Глобал монголиа холдингс ХК (HML -14.95%), Хэрлэн Хивс ХК (HRL -14.29%), Крипто Үндэстэн ХК (CNF -12.45% )-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 43,901 ширхэг нэгж эрх 25,403,863 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 17 ширхэг үнэт цаас 1,700,000 төгрөгөөр,
Багцын арилжаагаар нийт 7000 ширхэг үнэт цаас 700,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн Эрчим хүчний нүүрс (Битумт, үл барьцалдах нүүрс) 1,961,600 ам.доллар буюу 7,009,071,424 төгрөгөөр,
"Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 462,000 ам.доллар буюу 1,650,790,680 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 9,907,648,322 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.58%-иар өсч, 50,409.81 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,101,513,505,521 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ