MSE
Бусад мэдээ
Зах зээл

4-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-04-12

Өнөөдрийн арилжаагаар 1,725,977 ширхэг үнэт цаасыг нийт 1,271,829,236.79 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 1,251,134,651.79 төгрөгийн үнийн дүн бүхий 1,655,633 ширхэг хувьцаа арилжигдсанаас 25 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мандал Даатгал" ХК (MNDL+12.76%) болон "Оллоо" ХК (OLL +8.73%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сонсголон бармат" ХК (SSG -9.50%) болон "Шивээ овоо" ХК (SHV -7.21%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 70,341 ширхэг нэгж эрхийг нийт 20,388,585 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 306,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.37 хувиар өсөж, 34,152.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,706,166,612,636 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ