MSE
Бусад мэдээ
Зах зээл

4-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-05

Энэ өдөр нийт 46,845,803,381 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 563,321,439 төгрөгийн үнийн дүн бүхий 1,431,865 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монголын хөгжил үндэсний нэгдэл ХК (HAM +14.96%), Ар баянхангай ХК (ABH +14.90%), Женко тур бюро ХК (JTB +9.50%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Төрийн Банк ХК (SBM -14.00%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -10.99%), Монгол шуудан ХК (MNP -6.97%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 17,892 ширхэг нэгж эрх 4,788,722 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 9 ширхэг үнэт цаас 897,060 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 13,708,800 ам.доллар буюу 46,276,796,160 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 46,845,803,381 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.35% хувиар буурч, 44,386.02 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,381,090,736,467 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ