30.0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗГҮЦ АРИЛЖЛАА
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 6 сарын 16-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 300,000 ширхэг ЗГ-ын богино хугацаат үнэт цаас арилжигдлаа.
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 14.674% хүүтэй, 458,802 ширхэг, 45.8 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яам 300,000 ширхэг буюу 30 тэрбум төгрөгийн нийлүүлэлтийг хийлээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
№ | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
1 | Ти Ди Би Капитал | 194,132 |
2 | Ард Капитал Групп | 97,066 |
3 | Голомт Секьюритис | 4,133 |
4 | Дэү Секьюритис Монгол | 3,108 |
5 | БиДиСек | 1,543 |
6 | Стандарт Инвестмент | 14 |
7 | Тэнгэр Капитал | 4 |
Нийт | 300,000 |
Маркетинг, Олон Нийттэй Харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ