3-Р САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 34,860,637,588 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 3 дугаар сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 642,779,624 төгрөгийн үнийн дүн бүхий 720,669 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Эм Жи Эл Акуа ХК (MGLA +12.04%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +7.53%), Монгол Базальт ХК (MBW +6.62%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Могойн гол ХК (BDL -15.00%), Гермес центр ХК (HRM -10.88%), Айтүүлс ХК (ITLS -8.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 8,870 ширхэг нэгж эрх 3,319,384 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 620 ширхэг үнэт цаас 61,808,340 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 11,264,000 юань буюу 5,836,779,520 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,081,600 ам.доллар буюу 10,990,834,560 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,857,600 ам.доллар буюу 17,325,116,160 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 34,860,637,588 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.06% хувиар буурч, 52,560.68 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,776,235,740,976 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ