MSE
Бусад мэдээ
Зах зээл

3-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-03-29

Өнөөдрийн арилжаагаар 1,571,741 ширхэг үнэт цаасыг нийт 273,664,609.90 төгрөгөөр арилжаалсан байна.

2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 268,690,411 төгрөгийн үнийн дүн бүхий 1,551,079 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH+14.98%) болон "Булган ундрага" ХК (BUN +14.91%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Глобал монголиа холдингс" ХК (HML -14.29%) болон "Монгол алт" ХК (ERS -11.54%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 20,662 ширхэг нэгж эрхийг нийт 4,974,198 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.74 хувиар өсөж, 34716.79 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,702,809,618,431.44 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ