3-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Энэ өдөр нийт 46,923,381,095 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 55 хувьцаат компанийн 746,561,842 төгрөгийн үнийн дүн бүхий 1,338,910 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Увс чацаргана ХК (CHR +15.00%), Сонсголон бармат ХК (SSG +15.00%), Монгол керамик ХК (KEK +15.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -12.95%), Мерекс ХК (MRX -11.76%), Хас Банк (XAC -2.48%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 99,640 ширхэг нэгж эрх 31,060,936 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг бонд 990,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 214,500 ам.доллар буюу 724,214,205 төгрөгөөр,
“Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 13,452,800 ам.доллар буюу 45,420,554,112 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 46,923,381,095 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.03% хувиар буурч, 44,588.12 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,735,313,027,904 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ