MSE
Бусад мэдээ
Зах зээл

3-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-27

Энэ өдөр нийт 3,786,647,974 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 639,458,546 төгрөгийн үнийн дүн бүхий 1,058,912 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Багануур ХК (BAN +15.00%), Бэрх Уул ХК (BEU +14.88%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +11.50%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Гутал ХК (GTL -14.98%), Люкс занаду групп ХК (BAZ -14.94%), Шивээ овоо ХК (SHV -12.07%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 146,793 ширхэг нэгж эрх 86,986,728 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 780 ширхэг үнэт цаас 78,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 101 ширхэг бонд 10,100,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 4,336,224 ширхэг үнэт цаас 2,242,298,163 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 216,150 ам.доллар буюу 729,804,537 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 3,786,647,974 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.46% хувиар өсч, 44,602.91 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,727,488,536,781 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ