3-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 51,089,595,545 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 987,143,176 төгрөгийн үнийн дүн бүхий 1,188,836 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Могойн гол ХК (BDL +14.50%), Адуун чулуун ХК (ADL +10.00%), Мандал Даатгал ХК (MNDL +8.66%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Өндөрхаан ХК (ONH -15.00%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA 12.28%), Монгол Базальт ХК (MBW -7.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 2,973 ширхэг нэгж эрх 2,336,009 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 500 ширхэг үнэт цаас 49,820,040 төгрөгөөр,
Багцын арилжаанд нийт 80,000 ширхэг үнэт цаас 789,600,000 тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,732,800 ам.доллар буюу 9,745,219,456 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 13,632,000 юань буюу 7,039,019,520 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,902,400 ам.доллар буюу 17,482,056,448 төгрөгөөр
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан кокжсих чанаргүй нүүрс 4,204,800 ам.доллар буюу 14,994,400,896 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 51,089,595,545 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.35 хувиар өсч, 51,979.47 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,627,733,450,475 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ