3-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 44,238,410,263 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 1,036,495,892 төгрөгийн үнийн дүн бүхий 1,102,017 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Монинжбар ХК (MIB +15.00%), Тэнгэр Даатгал ХК (TGI +14.34%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +13.75%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Могойн гол ХК (BDL -9.34%), Адуун чулуун ХК (ADL -9.09%), Инвескор ББСБ ХК (INV -7.22%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 24,607 ширхэг нэгж эрх 15,977,799 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаас 2,000,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 160 ширхэг үнэт цаас 15,987,000 төгрөгөөр,
Багцын арилжаанд нийт 233,464 ширхэг үнэт цаас 301,868,952 тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,433,600 ам.доллар буюу 12,244,904,320 төгрөгөөр,
"Эрдэнэс Критикал Минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 452,100 ам.доллар буюу 1,612,279,020 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 3,641,600 ам.доллар буюу 12,986,673,920 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,492,800 ам.доллар буюу 16,022,223,360 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 44,238,410,263 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.4%-иар буурч, 51,800.2 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,558,468,777,924 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ