3-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 124,191,576,159 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 758,111,367 төгрөгийн үнийн дүн бүхий 1,048,879 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хөвсгөл ХК (HVL +14.56%), Махимпекс ХК (MMX +5.56%), Айтүүлс ХК (ITLS +5.39%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэр Даатгал ХК (TGI-12.65%), Премиум Нэксус ХК (CUMN -7.54%), Дархан нэхий ХК (NEH -5.12%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 9,428 ширхэг нэгж эрх 7,682,423.53 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,000 ширхэг үнэт цаас 200,000.00 доллар (713,328,000₮)-оор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,425,600 ам.доллар буюу 8,651,241,984 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,294,400 ам.доллар буюу 15,316,578,816 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 6,393,600 ам.доллар буюу 22,803,669,504 төгрөгөөр,
"Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 13,721,600 ам.доллар буюу 48,940,007,424 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн эрчим хүчний нүүрс /битумт, үл барьцалдах нүүрс/ 6,016,000 ам.доллар буюу 21,456,906,240 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 12,096,000 юань буюу 6,250,245,120 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 124,191,576,159 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.88% хувиар буурч, 52,006.19 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,615,498,209,419 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ