3-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 137,513,461,212 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 3 дугаар сарын 19-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 761,403,073 төгрөгийн үнийн дүн бүхий 768,248 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Шивээ овоо ХК (SHV +13.96%), Премиум Нэксус ХК (CUMN +9.94%), Ариг гал ХК (EER +9.76%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Стандарт ноос ХК (ALI -15.00%), Монгол шевро ХК (MVO -15.00%), Женко тур бюро ХК (JTB -14.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 21,771 ширхэг нэгж эрх 16,605,971 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 374 ширхэг үнэт цаас 37,385,340 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,812,800 ам.доллар буюу 10,031,907,456 төгрөгөөр,
"Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 4 багц 25,600 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 17,664,000 юань буюу 9,163,376,640 төгрөгөөр,
"Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 13,312,000 ам.доллар буюу 47,477,514,240 төгрөгөөр,
"Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 452,100 ам.доллар буюу 1,612,423,692
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,883,200 ам.доллар буюу 17,416,030,464 төгрөгөөр,
"Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 14,028,800 ам.доллар буюу 50,033,995,776 төгрөгөөр,
"Саусгоби Сэндс" ХХК-ийн 1 багц 64,000 тонн Дэгдэмхий бодис их, хийн нүүрс 1,856,000 юань буюу 962,818,560 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 137,513,461,212 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.01% хувиар өсч, 52,469.86 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,687,221,128,887 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ